СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас 2023 онд хийх ногоон байгууламж, явган хүний замын ажил болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өгөв. 2023 онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Тодруулбал, Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр тав, Хан-Уул дүүрэгт гурав, Багануур дүүрэгт нэг байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.

Мөн 2022 онд нийт 60 мянга орчим ам метр явган хүний зам тавихаар төлөвлөснөөс 20 мянга гаруй ам метрийг нь тавьсан. Үлдсэн байршлуудын тухай газар чөлөөлөлт гэх мэт шалтгаанаар он дамжин хийгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хэмжээнд 2023 онд он дамнан хэрэгжиж буй 19 байршлын 44 мянган ам метр,  энэ онд шинээр 15 байршлын 25 мянган ам метр явган хүний замыг засварлаж, шинэчлэх ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу гол замуудад налуу замыг 500 орчим байршилд хийхээр төлөвлөжээ.

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд  гоёлын ургамал, чимэглэлийн  бут сөөгийг тарьж, долоон байршилд 18 цэцэгт байгууламж хийнэ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Гэр хорооллын бүсэд цэцэрлэгт хүрээлэн хангалтгүй байна. Цаашид бүх хороог бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болгох ажлыг эхлүүллээ. Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулах журам боловсруулж байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд УБЗАА-наас дэргэдэх мод үржүүлэг, туршилт, судалгааны төвийг түшиглэн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран чимэглэлийн ургамлын төрөл, зүйл, сортыг нэмэгдүүлж, олон улсын Ботаникийн холбоо, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллана” гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.