СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-24

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.Энхболдыг сонголоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх тухай асуудлыг  шийдвэрлэхийн зэрэгцээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс өчигдөр чөлөөлсөн. Иймд тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Улмаар байнгын хорооны даргыг сонгох УИХ-ын тогтоолыг баталлаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлав. 

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслөөр санал хураах ёстой байсан ч хойшлуулав. 

Үргэлжлүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.