СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-03-24

🔴LIVE: Д.Баярболд: Олон эмэнд тэсвэртэй, сүрьеэгийн тархалт өндөртэй 30 орны нэг нь Монгол

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Сүрьеэ өвчинтэй тэмцэх энэ жилийн өдрийг “Тийм ээ, бид сүрьеэ өвчнийг устгаж чадна” уриан дор тэмдэглэж байна. Хэвлэлийн бага хуралд ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, ХӨСҮТ, НЭМҮТ-ийнхөн оролцож дэлхийн улс орнуудад сүрьеэ өвчний талаар баримталж буй бодлого, Монгол Улс дахь сүрьеэгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал зэрэг асуудлаар мэдээлэл өгч байна. 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол улсыг сүрьеэгийн тохиолдол болон олон эмэнд тэсвэртэй, сүрьеэгийн тархалт өндөртэй дэлхийн 30 орны нэг хэмээн 2021 онд мэдээлсэн.

Цар тахлаас шалтгаалж, дэлхийн ихэнх оронд сүрьеэгийн илрүүлэг буурч, эмчилгээ хязгаарлагдмал болсон. Манай улсын хэмжээнд сүрьеэгийн илрүүлэлт цар тахлын өмнөх үеэс 30 дахин буурсан.

Цар тахлын улмаас эрс буурсан сүрьеэгийн илрүүлэлтийг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран илрүүлж байгаа ч төдийлөн мэдэгдэхүйц үр дүн, ахиц гарахгүй байна. Иймээс идэвхтэй илрүүлэлтийн чанар, хүртээмжийг сайжруулах, оновчтой зохион байгуулах шаардлагатай. Бид эдгээр асуудлыг олон улсын стратеги төлөвлөлтийн үндэсний зөвлөхүүдийн гаргасан зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.