Улсын хилээс гурван километрт боомтын хяналт шалгалтын талбайд энэ сарын 22-ны өдөр түймэр гарчээ.
Энэ талаар Хил хамгаалах байгууллагаас мэдээлснээр, 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр нүүрс тээврийн автомашинд тээвэрлэж явсан нүүрснээс цог унаж түймэр гарсныг хилчид илрүүлсэн. Хилийн боомтын суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудтай хамтран цаг алдалгүй унтраасан. Ингэснээр иргэдэд учирч болох их хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлсэн гэлээ.
Түймэр гарах үеэр Бичигт боомтын хяналт шалгалтын талбайд 10 аж ахуйн нэгжийн нүүрс тээвэрлэсэн 32 автомашин хяналт шалгалтаар орж, улсын хилээр нэвтрэхээр хүлээж байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.