СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-24

Нохой, муур устгах ажлын тарифыг 24 мянга болгон шинэчлэхээр танилцуулав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийслэлийн иргэдийн аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгооор эзэнгүй муур, нохой устгах ажлын нэгж тарифыг шинэчлэн батлах асуудлыг өргөн барьсан.  Энэ талаарх танилцуулгыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулав.

Нийслэлийн нутаг дэвсгэрт золбин нохой, муурны тоо ихэсч, нохой муурнаас үүдэлтэй өвчлөл нэмэгдэх, хүн мал амьтан нохойд хазуулсан тоо өсөх хандлагатай байгаа аж. Золбин нохой муурны тоо буурахгүй, эзэнтэй нохой муурны зохицуулалт байхгүй байгаа нь иргэд нохойд хазуулах, бэртэх нөхцөлийг бий болгож байна.

Азтай савар төрийн бус байгууллага, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гишүүдээс “гэрийн тэжээвэр амьсны тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, холбогдох байгууллагаас санал авч байгаа. Тиймээс уг хуулийн төсөлд эзэнгүй нохой, мууртай холбогдох зохицуулах саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгсөн аж.

. Иймд уг ажлын нэгж тарифыг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, дизель түлш, сумны үнийн өсөлттэй уялдуулан тооцоо, судалгааг хийж 24,000 төгрөг болгон шинэчлэн батлуулахаар танилцуулсан юм.

Захирагчийн ажлын алба танилцуулгадаа “2016 оноос хойш дизель түлшний үнэ 2.4 дахин, 1 хайрцаг сумны үнэ 5 дахин, нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2.9 дахин нэмэгдсэн” гэдгийг тодотгоод Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас үнийн зөрүүг урсгал зардлаас шийдвэрлэн, гүйцэтгэгч байгууллагуудыг түр хугацаанд ажиллуулж байна гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.