СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрдэмтдийн судалгаанд үндэслэн ширгээд байсан Ганга нуурыг сэргээжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Ганга нуурын 95 хувь нь 1997 онд хатаж ширгэжээ. Эрдэмтэд нуурыг сэргээх судалгааг хийсэн нь үр дүнд хүрсэн байна. Нуур хатаж ширгэхэд уур амьсгалын өөрчлөлт, малын хөл, салхи шороон шуурга хүчтэй нөлөөлсөн гэж нутгийн иргэд, судлаачид үздэг.

Иймд Засгийн газраас Ганга нуурын урсцыг сайжруулах, ширгэхээс хамгаалах ажлыг эхлүүлж Ганга нуурыг сэргээх судалгааг хийж эхлүүлсэн билээ. Үүний үр дүнд Gene1, Gene2 гэх даралттай худгуудыг гаргасан байна. Ингэснээр хур тунадас орохгүй үед Ганга нуурыг худгаараа тэжээж, нуурын эрэг дагуу 17 км хашаа барьж, мал орохооргүй болгожээ.

Нуурын ойр орчмын 45 өрхөд бэлчээрийн зориулалттай 10 худаг гаргаж, 10 га газарт 8000 гаруй мод тарьж, хамгаалалтын ойн зурвас байгуулсан байна. Мөн нуурын эргээс 500 метрийн зайд аялагч жуулчид саатах тохижилтын талбай байгуулжээ. Эдгээр ажлын үр дүнд нуурын усны хэмжээ олон жилийн дунджаас нэмэгдэж, жил бүр ирэх шувуудын тоо нэмэгдэж, Ганга нуурын эко систем сэргэсэн хэмээн БОАЖЯ-наас мэдээлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.