СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Болорчулуун: Өр авлага, өглөг буяны сүлжээ болсон ХАА-г дэмжих санг төрийн өмчит корпораци болгох нь зөв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг салбарын хөгжлийг дэмжих урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт УИХ-д өргөн мэдүүлж яаралтай горимоор батлуулах шаардлагатай гурван хуулийн төслийн нэг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцөлийг бүрдүүлж, салбарын үйлдвэрийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хот, суурин орчимд бүсчлэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан хүн амыг эрүүл бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах бодлогыг хэрэгжүүлдэг. Энэхүү бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төрийн зарим чиг үүргийн хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа таримал ургамлын үр, суулгац, сортын үрийг үржүүлэх, ургамал хамгааллын бодис, бордоо, шатахууны импортын худалдаа, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн дилерийн болон түрээсийн үйлчилгээ, засвар, сэлбэг хэрэгслийн худалдаа, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, хөдөө аж ахуйн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээ зэрэг ажил, үйлчилгээг аж ахуйн тооцоонд шилжүүлж, өөрийгөө санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна. Цаашлаад хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн орлого нэмэгдүүлэх, тэдгээрийн зах зээлийн бодит эрэлт, хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, шударга, хүртээмжтэй хуваарилалтын тогтолцоог бүрдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологитой уялдсан тасралтгүй нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, дотоодын үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор аж ахуйн тооцоот төрийн өмчит корпорац байгуулах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Энэхүү төрийн өмчит корпорац нь Компанийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ашигт ажиллагаа, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, улсын төсөвт учруулж буй өрийн дарамтыг бууруулах, хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, тоо хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох зэрэг олон эерэг үр дүн үзүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн гэдгийг Х.Болорчулуун сайд танилцуулав.

Мөн үйлдвэрлэлийн менежментийг сайжруулан шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухайд нь хийх, буудайн хадгалалтын нөхцөл сайжрах, цаашлаад үр ашиг нэмэгдэнэ гэж тооцож байна. Иймд дээр дурдсан ач холбогдлыг харгалзан Засгийн  газрын тусгай сангийн тухай хуулийн Хөдөө аж ахуйг дэмжих сан болон уг санг эшилсэн бусад заалтуудыг хасах замаар Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгах Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 49 гишүүний 57.1 хувь нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.