СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-23

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч талархлын захидал ирүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан талархлын захидал ирүүлэв.

Уг захидалд,

“Хүндэт Ерөнхийлөгч, эрхэм анд аа,

Кахраманмараш болон ойр орчмын 10 мужийг хамарч, улс оронд маань их хэмжээний сүйрэл, гай зовлон авчирсан хүчтэй газар хөдлөлттэй холбогдуулан эмгэнэлийн захидал илгээн бидний уй гашууг хуваалцаж, нэн даруй тусламж үзүүлсэнд Бүгд Найрамдах Турк Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.

”Та бүхний тусламж хахир өвлийн хүнд өдрүүдэд газар хөдлөлтийн гамшигтай нүүр тулсан манай ард түмэнд нэн их тус хүргэсэн.

Монгол Улсын аврах, эрэн хайх баг өөрсдийн амь насыг үл хайрлан, нурангид дарагдсан иргэдийг аврахын төлөө гаргасан хичээл зүтгэлийг бид үргэлж талархан санах болно.

Энэ завшааныг тохиолдуулан ахан дүүсийн харилцаатай Монгол Улсын ард түмэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.