СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-23

Солонгос соёлд хайртай хүмүүсээс бүрдсэн Солонгосын соёлыг сурталчлах арга хэмжээ эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй Солонгосын соёлыг түгээгч залуусын дундах “Мүжигэ” (Солонго) хөтөлбөрийн нэгдүгээр ээлжийн нээлтийн арга хэмжээ болов.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй Солонгосын соёлыг түгээгч залуусын дундах “Мүжигэ” (Солонго) хөтөлбөрийн нэгдүгээр ээлжийн нээлтийн арга хэмжээ 2023 оны 3 сарын 17-ны өдөр ЭСЯ-ны их танхимд зохион байгуулагджээ.

“Мүжигэ” хөтөлбөр нь Солонгос соёлд хайртай хүмүүсээс бүрдсэн Солонгосын соёлыг сурталчлах арга хэмжээ юм.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Ким Жун Гү мэндчилгээндээ “Монгол улсад анх удаа зохиогдож буй “Мүжигэ” хөтөлбөр нь цаашид Солонгосыг Монголд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн соёлыг түгээх залуусын идэвхи чармайлт нь үнэ цэнэтэй туршлага хуримтлуулах боломжийг олгоно гэж найдаж байна” гэв.

Элчин Сайдын мэндчилгээний дараа “Мүжигэ” хөтөлбөрт оролцож буй залууст батламж гардуулав.

Арга хэмжээний дараа соёл түгээгч залуус цаашид үйл ажиллагаа явуулах арга замын талаар санал солилцов.

Энэ өдөр батламж гардан авсан залуус 2023 оны 12 сар хүртэл Солонгосын соёлтой холбоотой контент хийх, Элчин сайдын яамны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, Солонгос орныг сурталчлахад гол үүрэг гүйцэтгэх зорилготой юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.