СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-23

🔴LIVE: Д.Амарбаясгалан: ҮХЦ хүүхдийн мөнгөний асуудлыг хэрхэн шийдэхийг ажиглаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Хүүхдийн мөнгөний асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Гишүүд тойрогтоо ажиллах үеэр иргэдээс хүүхдийн мөнгөний асуудлыг эргэн харах асуудлыг ихээхэн хөндөж тавьсан байна. Өрхийн нэгдсэн бүртгэлийн сангийн мэдээлэл зөрүүтэй асуудлаас хамаараад орлогын түвшин тодорхой хязгаарлалтад хүрээгүй өрхийн хүүхэд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан гэсэн гомдол ирсэн. Иргэдийн зүгээс гаргасан саналыг Засгийн газар авч үзээч ээ гэдэг зөвлөмж ирсэн. Энэ хүрээнд ХНХЯ-нд үүрэг даалгавар өгөөд явж байна. Өрхийн мэдээллийг санг сайжруулах ажил ч мөн хэрэгжээд явж байна. Дахиж ийм алдаа дутагдал гаргах ёсгүй гэдэг зүйл яригдаад явж байна. Мөн Хүүхдийн мөнгө анх хүүхэд бүрд олгогдоно гэж байсан бол сүүлд нэмэлт өөрчлөлт орж халамж юмаа гэсэн утгаараа хүүхдийн 9 хувьд өгөхгүй гэдэг шийдвэр гаргасан. Ковидын үеийн нөхцөл байдал сайжирсан, эдийн засаг сэргэж байгаа учраас халамжийг багасгах зарчмын байр суурийг Сангийн яамнаас илэрхийлсэн байгаа.

Хүүхдийн мөнгийн бүтэн олгоно гэдэг зүйл ярьсангүй. Ер нь төсөв төсвийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг өндөр түвшинд ярьж байна. 2023 онд эдийн засгийн өсөлт 6 хувиас дээш гарна гэж тооцоолж байна. Цаашид халамжаас татгалзаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөр татах чиглэлд ажиллахыг хичээж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.