- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хүрээнд “Ажнай корпорац” ХХК-ийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт гаргахаар болоод буй билээ. ЭЦА-нд түүнд холбогдох нэг хэргийг шалгаж дууссан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Өмнөговь аймгаас сонгогдсон эл төрийн түшээд холбогдох өөр нэг үйлдлийг АТГ-т шалгуулахаар болсныг хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд хэллээ. “Нүүрсний” гэх хэргийн шалгалтын хүрээнд орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ноогдол ашиг хуваарилахтай холбоотой нэлээд ноцтой үйлдэл гарч ирсэн учраас тус компанийн гол хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийг улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөж эхэлсэн байна. Хууль хяналтын байгууллагынхан ч үүнийг үгүйсгэсэнгүй.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий 11 хүн болох “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, санхүү эрхэлсэн дэд захирал Д.Эрдэнэбаяр, хангамжийн менежер П.Мөнхчулуун, ерөнхий нягтлан бодогч Ө.Мөнхтайван, ашиглалтын инженер З.Эрдэнэбаяр, эрх бүхий албан тушаалтан Ө.Мөнхтайван, П.Мөнхтуул, П.Мөнхнасан, Ж.Мягмардорж нарыг 323 900 тонн нүүрсийг орон нутгийн өмчит “Тавантолгой”-д өгсөн хэмээн хуурамч баримт бичиг бүрдүүлж, 18.5 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг нь цагдаагийнхан шалгаж дууссан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.