СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон түүнд хамаарал бүхий 11 хүнд яллах дүгнэлт үйлдүүлэх нь

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Ажнай корпорац” ХХК-ийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нартай холбоотой, ЭЦА-нд шалгаж байгаа нэг үйлдлийг шалгаж дууссан байна.

Өөрөөр хэлбэл, нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой мөрдөн байцаалтын нэг хэргээс Д.Бат-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий 11 хүний үйлдэлд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т мөрдөгчид саналаа хүргүүлсэн гэнэ. Тодруулбал, 323 900 тонн нүүрсийг орон нутгийн өмчит “Тавантолгой”-д өгсөн мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж, тус компанид 18.5 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг тусгаарласан аж. Улмаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, тус компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Шүрэнхишиг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “Тавантолгой транс” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал байсан Д.Эрдэнэбаяр, хангамжийн менежер П.Мөнхчулуун, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ө.Мөнхтайван, ашиглалтын инженер асан З.Эрдэнэбаяр, эрх бүхий албан тушаалтан Ө.Мөнхтайван, П.Мөнхтуул, П.Мөнхнасан, Ж.Мягмардорж нарыг бүлэглэн, албан тушаалаа ашиглаж эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 17.4-2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн дугаар шилжих мөчид шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-ын ажлын хэсэгт хүргүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.