СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Энхбаяр: Тариалан эрхлэлтийг дэмжих санг 14 компаниараа хуссан нэг Хөдөлмөрийн баатар байдаг

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өнөөдөр Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулах үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэд хэдэн ноцтой зүйлийг ярив. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Мал аж ахуйг дэмжих сан гэж байсан. Асуудал их гаргасан. Тэгэнгүүт муу нэрийг нь өөрчлөөд Хөдөө аж ахуйг дэмжих сан болгосон. Одоо энийг Хөдөө аж ахуйг дэмжих корпораци ТӨК болгох гэж байгаа юм байна. Компаний дотроо паблик (олон нийтийн хяналтад оруулах) биш, хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох юм байна. Д.Цогтбаатар нарын гишүүд төр дахин төрийн өмчийн компани нэмж байгуулахгүй байх хуулийн төсөл өргөн бариад байгаа. Энэ бодлоготой хэр нийцэж байгаа юм бол? Хоёрт, яамд аж ахуйн ажил эрхэлсэн өнгөрсөн 30 жил худал үлгэр, авлига, мөнгө угаалт болж дууссан гэдэг нь одоо нэн тодорхой болоод байгаа. Төрийн банкны сонсгол хийх үеэр ажиглахад, "Алтан тариа"-гийн П.Цэнгүүнээс өөр зээл аваагүй, мөрөөрөө явж байгаа компани байхгүй юм байна лээ шд.

Мөн, өнгөрсөн парламентын үед Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас манай нэг Хөдөлмөрийн баатар 14 компаниараа 50 хувийг нь хусаж байсан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайдын шалгалтаар ил болсон. Харамсалтай нь шалгалтын дүнг ил болгоогүй. Тухайн үед Сангийн яам шалгаж, Засгийн газарт танилцуулж байсан. Энэ юу болсон бэ? хэмээсэн юм. 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: 

-Тусгай сангийн алдагдал 200 тэрбум төгрөгт хүрсэн учир аж ахуйн тооцоот төрийн өмчит компани байгуулах нь хамгийн зөв шийдэл. Засгийн газраас гаргасан чиглэлтэй ч таарч байгаа гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
126.133.205.9

Хөдөлмөрийн баатар нь Гацуурт ххк Чинбат !!

Зочин.
1 жилийн өмнө
64.119.19.40

Захирал нь ил шүү дээ.Нэр нууцлах шаардлаггүй гэж бодож бна.Тэгэхээр ардчилал хөгжөөгүй бгаа нь харагдаж бна.Жирийн нэг захирлын компани,хүний нэрийг нь ИХ-н гишүүн хэлэхээс айж бгаа нь манай улс хүний эрх яриад хэрэггүй юм бишүү.Би хүртэл нэрээ бичихээс айж бна.Тэгээд эрх,эрх чөлөө яриад бгаа нь сонин...

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.112

Chinbat hulgaich uu alt uhaj hamag baidag baigali suitgene yoriin pizda ymda

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.