СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Стратегийн команд штабын сургуулийг тавдугаар сард зохион байгуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ОБЕГ, НЗДТГ хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор тавдугаар сарын 24-26-нд Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулна.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах хэд хэдэн шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд манай улсын газар хөдлөлтийн тоо, давтамж, хүч нэмэгдэж байна. Өнгөрсөн Тухайлбал, өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энэ хүчтэй газар хөдлөлтийг дагаад ойролцоогоор 130 мянга орчим удаагийн чичирхийлэл болсон гэсэн судалгаа бий. Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг. Судлаачид долоо дахь хагарлыг судалж байгаа. Энэ нь бидэнд эрсдэл өндөр байгааг харуулж байна. . Тиймээс газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, ард иргэдийн бэлэн байдлыг хангах шаардлага үүсэж байгаа учраас Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Бид болзошгүй аюулаас сэргийлэх, хохирол багатайгаар даван туулах, эрсдэлийг тооцоолох дадал сурсан байх шаардлагатай. Өмнө жилүүдэд ч команд штабын сургалтыг зохион байгуулж байсан. Энэ удаагийн сургалт илүү өргөн хүрээг хамарч, стратегийн, бодлогын чанартай зохион байгуулах учир нийслэлийн бүх төрийн болон төрийн бус байгууллага, иргэд бүрэн хамрагдах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд есөн Ажлын хэсэг гарч, дүүргүүдэд сургалт, судалгааны ажил эхлүүлээд байгаа. Энэ нь хүчтэй газар хөдлөхөд ямар аюултай нөхцөл үүсэж болзошгүйг илтгэж байгаа юм. Урьдчилан сэргийлэх бэлтгэл олон хийх тусам газар хөдлөлтийг хохирол багатай даван туулна. Турк, Сири Улсад болсон гамшгаас бид суралцаж, иргэдээ дадлагажуулах, мөн үүрэг хүлээсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнууд мэргэшсэн байх нь чухал” гэсэн юм.  

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас 2013 онд хийсэн “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээний тайлан”-д Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд дээр 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд барилга, байгууламжийн 30 хувь нурж, 40,000-60,000 хүн өртөх эрсдэлтэй тооцоо гарсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.