Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Боловсролын зээлийн сангийн мэдээллийг өнөөдрөөс ил тод болголоо. Энэ нь дарга нарын хүүхдэд зээл олгодог гэдэг хардлагад хариулт болно" гэх утгатай хэвлэлийн бага хурлыг өнөөдөр хийсэн билээ.
Гэвч, энэхүү үйлдлээрээ БШУ-ны сайд их ажил хийсэн болж харагдах гэсэн бололтой агаад түүнчлэн хэд хэдэн хуулийн заалт зөрчин, эрх бүхий албан тушаалтан асны хүүхдэд давуу байдал олгож, эгэл жирийн хүүхдүүдэд тэгш бус хандсан ганцхан баримтыг та бүхэнд хүргэе.
Боловсролын зээлийн сангаас зээл авсан суралцагчдын мэдээллийг эцэг, эхчүүдийн шахалт шаардлагаар өнөөдрөөс ил болголоо гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдэгдсэн. Гэвч энэ нь худал агаад Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн хууль, Нээлттэй мэдээллийн хуулийн дагуу 2022 оны тавдугаар сарын 01-ээс мэдээллүүд ил болох байсан ч 2022 оны арванхоёрдугаар сард "Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуультай зөрчилдөж байна" гэсэн тайлбар өгч байжээ. Үүнийгээ "олон нийтийн шахалтаар өнөөдрөөс ил болгож байгаа" гэсэн нь сонгууль угтсан попролын нэг жишээ болж байгаа юм.
Л.Энх-Амгалан сайд мэдээллийг ил тод болгосноор Боловсролын зээлийн сан тойрсон хэл амнаас сална гэвэл үгүй. Боловсролын зээлийн санг үе үеийн эрхтэн дархтанууд өөрсдийн үр хүүхдийг сургахад ашигласаар ирсэн ба БШУЯ-ны удирдлагууд болон Боловсролын зээлийн сангийн үе үеийн дарга нар тэдэнд үйлчилсээр ирснийг олон тооны баримтаар баталж чадна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2022 оны зургадугаар сарын 6-ны өдрийн А200 дугаар тушаалаараа "...гэрээний дагуу Монгол улсад 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж, нийгмийн даатгал төлж байгаа хавсралтад дурдсан нэр бүхий 10 иргэдийн гэрээний биелэлтийг тооцон гэрээг дуусгавар болгосугай" гэжээ.
Угтаа бол дэлхийн шилдэг их сургуульд 2010 оноос хойш суралцсан хүмүүс зээлээ эргэн төлөх үүрэгтэй. Гэтэл Боловсролын сайд тушаал дээрээ дурдсанаа ч зөрчин, 24 сар эх орондоо ажилласан суралцагчийг зээлийн үүргээс чөлөөлж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглажээ. Энэхүү үйлдлийг нь Авлигатай тэмцэх газар шалгах нь зүйтэй юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гуя дагуулж хүзүү гэдэгчлэн, сургалтын зээлээс чөлөөлсөн арван хүний дотор Канад улсын Торонтогийн их сургуульд улс төр судлаач мэргэжлээр төгсөж ирсэн Амраа овогтой Мөнхжингийн нэрийг шургуулжээ. Мөнхжингийн эцэг Ц.Амраа нь Газрын тосны газрын орлогч даргаар ажиллаж байсан нэгэн ба өөрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хүүхдээ татвар төлөгчдийн мөнгөөр суралцуулан төгсгөсөн гэж хэлж болохоор байна.
Дээрх баримтаас харахад Амраа овогтой Мөнхжин нь зээлээ эргэн төлөөгүй, тэр ч байтугай эх орондоо 24 сар ажилласан байгаа нь нэгд, илт хууль зөрчжээ. Хоёрт, таван жил ажилласан байх заалтаар ч төрийн байгууллагад биш, "Эм пи эс си" ББСБ-д борлуулалтын менежерээр ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөнгүүт зээлийн үүргээс чөлөөлөгдсөн байх юм. Иймд холбогдох хууль хяналтын байгууллагууд сайдын тушаалын дагуу шалган тодруулж, үлдэгдэл төлбөрийг Ц.Амраагийн гэр бүлээс гаргуулах нь шударга ёсонд нийцнэ.
Энэ бүхэн нь 2011 оны Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хуулийн 8.8, 2013 оны дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журмын 4.1, суралцагчтай байгуулсан гэрээний 3.7-г тус тус зөрчжээ.
Эцэст нь дүгнээд хэлэхэд, сайд дарга нар шударга, сайхан зүйл ярьдаг боловч бодит байдал дээр Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн эрх зүйн мэдээлэл хангалттай хүрдэггүй /өгдөггүй/-н улмаас төсвийн мөнгийг завшиж хэвшсэн, сурсан хэсэг бүлэг этгээд хууль журмыг завхруулж, хяналтгүйн улмаас холбогдох эрх зүйн актыг зөрчсөөр ирсэн, одоо ч зөрчсөөр байх ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ хужаа царайт попордоод байдаг өөригөө дөвиилгөх юмандах сайн үнэн поп сайд болонгуутаа ээждээ гавьяат өгчих нь Боловролын асуудал хамгий дампуу байгаа нь мэргэжлийн бус цүнх баригчид хоосон толгойтой юмс самаоч байнаа
Миний ээж насаараа сувилагч хийж бгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.Алтан гадас одон ч зүүж үзээгүй хорвоог орхисон хүн юм сан.Юун гавьяат.