СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-03-22

Ч.Хүрэлбаатар: Инфляцын түвшин энэ онд нэг оронтой тоонд хүрнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар инфляцын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Манай улсын инфляцын түвшин 12 хувь байна. Хамгийн өндөр түвшинд 2022 оны зургаадугаар сард 16.1 хувьд хүрч байсан. . Учир нь Монгол Улсын худалдааны гол түншүүд болох БНХАУ, Солонгос, Орос, Турк зэрэг улсуудад инфляцын түвшин буурч байна.

БНХАУ-д 1 хувь, БНСУ-4.8, ОХУ-д 11 хувьтай байна. Худалдааны гол түншүүдэд инфляц буурч байгаа нь манайд эргээд буурах нэг нөхцөл болох юм.

Улс орнуудын мөнгөний бодлогын арга хэмжээг өгч байгаа нь үр дүнгээ өгч байна гэж үзэж байна. Манай улсын хувьд мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээсэн. Мөн төсвийн бодлого эерэг байгаа. Төсвийн бодлого, мөнгөний бодлого нэг хэмжээнд жигд явж байна. Манай улсын валютын нөөц 3.3 тэрбум ам.доллар байна. Валютын зах зээл тогтвортой байгаа нь инфляцид нөлөөлдөг.

Засгийн газраас бараа бүтээгдэхүүний өрсөлдөөнийг нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажиллана. Манай улсын эдийн засгийн өсөлт 4.8 байна. Эдийн засаг өссөнөөр хувийн хэвшлийн орлого, үйлчилгээ нэмэгдэхэд чухал үүрэгтэй. Өнгөрсөн жил хөдөө орон нутгийн өрхийн орлого хамгийн ихээр буурсан. Засгийн газраас арьс шир, ноолуур махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээг авсан. Хил боомтоор арьс шир, мах, ноолуур гарч байна. Түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа нь хөдөөгийн өрхийн орлого нэмэгдэх хандлагатай байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.