СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-22

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх Хилийн цэргийн 0165 дугаар ангид ажиллалаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хилийн цэргийн 0165 дугаар ангид ажиллаж, хилчдийн алба үйл ажиллагаатай танилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хил хамгаалалтад ашиглаж буй зэвсэг, техник, тусгай томилгоот бүлгийн хэрэгсэлтэй танилцаж, алба хаагчидтай уулзан, ангийн дэргэдэх улсын 22 дугаар цэцэрлэгийн бяцхан хилчдэд гарын бэлэг гардуулан өгөв. Мөн Монгол улсын тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдлыг хангах, хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа хилчдэд талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хил хамгаалалтад орчин үеийн техник хэрэгслийг нэвтрүүлж, парк шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлэн Эзэн Чингис хааны эш хөрөг, ачаа тээврийн машин, дөрвөн дугуйт мотоциклийг хилийн цэргийн 0165 дугаар ангид гардуулан өглөө.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар захирагчийн орлогч, ар талын хангалтын дарга дэд хурандаа Д.Сержант, сэтгэл зүйн хангалтын дарга, дэд хурандаа П.Хадбаатар, хил албаны тасгийн дарга, дэд хурандаа Б.Ахжархын нар “Цэргийн хүндэт медаль”, Ц.Цэцэгмаа “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Хил Хамгаалах Ерөнхий Газрын даргын тушаалаар ахлах дэслэгч Т.Мөнгөнхүү ахмад цолоор тус тус шагнуулав.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.