СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-22

Цасан шуурганы улмаас нэг хүн амиа алдаж, 16 иргэн төөрчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид төөрсөн сураггүй болсон, цасанд суусан дуудлагаар 27 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар 1.0-7.0 мм цас орж, 1-7 цаг цасан шуурга шуурч, Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр салхины хурд 16-24 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Онцгой байдлын байгууллагад энэ сарын 20-нд Дундговь, Завхан аймагт тус бүр нэг, Увс аймагт хоёр, өчигдөр  Сэлэнгэ, Говь-Алтай, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймагт аймагт тус бүр нэг, Хэнтий аймагт зургаа нийт 16 иргэн төөрсөн, сураггүй болсон гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 13 иргэний амь насыг аварч, нэг иргэний цогцсыг олж, ар, гэр, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Харин

Мөн Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймагт автомашинаар зорчиж яваад цасанд суусан 14 зорчигчтой 3 автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Харин хүчтэй салхи, шуурганы улмаас Увс аймагт нэг, Өмнөговь аймагт хоёр айлын гэр нуржээ. Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 35 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 дугаар тулгуур багана унасан бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 22:00 цагт хэвийн ажиллагаанд оруулжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.