Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга, Монгол улсын сайд Д.Амарбаясгалан гуравдугаар сарын 17-ны 597 дугаар албан бичгээр холбогдох газруудад санал авахаар хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. Албан бичигт дурдсанаас үзвэл зуны цагийн хуваарьт шилжих эсэхийг яамдуудын санал дээр үндэслэн шийдвэрлэхээр тогтоод байгаа аж.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдсэнчлэн "Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг" гэсэн юм. Яамдуудын саналыг яаралтайгаар авч, энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 02 цагт зуны хуваарьт шилжүүлэхээр төлөвлөж байсан боловч хэлэлцэх товыг долоо хоногоор хойшлуулжээ.
Өөрөөр хэлбэл, зуны тоололд шилжүүлэх эсэхийг ирэх долоо хоногт Засгийн газраас шийдвэрлэнэ.
Гэрэл зургийг Б.Баяр
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.