“Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг шинэчлэн сайжруулах төсөл”-ийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-иас энэ сарын долооны өдөр зарлажээ.
“Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг шинэчлэн сайжруулах төсөл” хэрэгжүүлэх эрх олгогдсон хуулийн этгээд эсхүл түншлэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, шинэчлэн сайжруулалтыг хийж гүйцэтгэн, гэрээнд заасан хугацаанд холбогдох ажил, үйлчилгээг хариуцан ажиллана.
Хуулийн этгээд дангаараа оролцох тохиолдолд урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт дурдсан Маягт 3-аас бусад маягтуудыг бөглөж ирүүлнэ. Харин түншилж оролцох бол түншлэлийн гишүүн бүр маягт 3, 4-ийг заавал бөглөж ирүүлэх бөгөөд бусад маягтуудыг түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөглөн ирүүлж болно.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд эсхүл түншлэл нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан санхүүгийн болон техникийн чадвартай байх бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох албан хүсэлтийг сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнийг төлсөн баримтын хамт доорх хаягаар ирүүлнэ.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Жигжиджавын гудамж 9, Нийслэлийн Засаг захиргааны II дугаар байр, Хангарди ордон 9 давхар, 905 тоот.
Утас: 95659448
Сонгон шалгаруулалтад оролцох санал болон төслийн саналыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11:00 цагаас өмнө хүлээн авах бөгөөд баримт бичгийг цахим хэлбэрээр авах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.