Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд авсан таслан сэргийлэх арга хэмжээний талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс тайлбар гаргажээ.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, худал мэдээлэл тараах, хууль сахиулагчийг эсэргүүцэх, хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн.
Улмаар хувийн баталгаа аван сулласан шүүхийн шүүгчийн захирамжийг прокуророос эс зөвшөөрч гомдол гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч өнөөдөр хэлэлцүүлэг хийгээд сулласан нь "хууль зүйн үндэслэлгүй байна" гэж дүгнэжээ.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1-т: Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2 /тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх/, 1.3 /хязгаарлалт тогтоох/, 1.5 /цагдан хорих/ таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацаа сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж нэрлэн зааж хуульчилж өгчээ.
Эндээс үзэхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед...санал, хүсэлт шүүхэд гаргаж болно гэсэн эрх олгосон заалт байхгүй болно.
Иймд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд 2023.03.20-ны өдрөөс эхлэн 2023.04.04-ний өдрийг хүртэл өөрөөр хэлбэл анхан шатны журмаар тухайн холбогдсон гэмт хэргүүддээ гэм буруутай эсэх асуудлыг нь шүүхээс эцэслэн хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хүртэл урьд шүүхээс гарсан шийдвэрийн дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн болно гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юу гэсэн тайлбарыг ойлгох ухаан хүрэхгүй юм даа