СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-20

Дарханы замын үлдсэн бүтээн байгуулалтын ажил энэ сарын 25-наас эхэлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Дарханы замын үлдсэн бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 25-наас эхлүүлнэ.

Европын сэргээн босголт, Хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүс хариуцсан захирал Сюзанна Харгитай нийлбэр дүнгээр 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд 2023/03/16-ны өдөр гарын үсэг зуржээ. Энэ хүрээнд Улаанбаатар - Дархан чиглэлийн 204,1 км авто замын нэмэлт 2 эгнээ /нийт 4 эгнээ, 2 урсгалтай болгох/ замыг бүтээн байгуулахад шаардлагатай санхүүжилт бүрэн шийдвэрлэгдээд байна. Ингэснээр авто замыг дахин зузаатгаж илүү чанартай, даацын зам болгож ашиглалтад өгөх боломж бүрджээ. 

Одоогоор нэмэлт хоёр эгнээ авто замын нийт ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай явагдаж байгааг ЗТХЯ-наас мэдээлсэн бөгөөд зам барилгын бэлтгэл ажлыг 02 дугаар сарын 10-наас эхлүүлж, 03 дугаар сарын 25-ны өдрөөс авто замын үлдсэн бүтээн байгуулалтыг үе шаттайгаар гүйцэтгэх юм. 
Гүйцэтгэлийн график төлөвлөгөөний дагуу энэ 2023 ондоо багтааж нэмэлт хоёр эгнээ авто замын ажлыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.