СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн тээврийн автобуснуудыг нэгэн зэрэг явуулах зохицуулалтыг иргэд дэмжжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болов. Энэ үеэр Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэх зорилгоор хийж байгаа туршилтын талаар Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Гуравдугаар сарын 10, 13-нд Энхтайваны өргөн чөлөөнд явдаг Ч:1 чиглэлд туршилт хийж, өглөө автобусны эцсийн буудлаас явдаг байсныг буудлуудаас нэгэн зэрэг хөдөлгөсөн. Ингэснээр автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан. Зорчигчдоос санал авахад 81.5 хувь нь энэ зохион байгуулалтыг дэмжлээ. Цаашид энэ чиглэлийн ажлуудыг үргэлжлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Сургуулийн 75 автобусны 25 нь үйлчилгээнд явж байсан. Сүүлд орж ирсэн 50 автобусыг есөн дүүрэгт хуваарилж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн. Дүүрэг бүрд маршрут, төлөвлөлтийг гаргасан” гэлээ. Тухайн автобусыг дүүргүүд хүлээн авсан бөгөөд жолоочийн цалин гэх мэт урсгал зардлыг нийслэлээс хариуцахаар болжээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.