Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хийсэн ажлын явцын талаар Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү танилцуулав.
Тэрбээр “Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 2023 онд 10 байршлын 26 хэсэгчилсэн талбайд 26 төсөл хэрэгжүүлэгч компани 5076 айлын орон сууц ашиглалтад оруулна. Энэ нь 46 блок барилга бөгөөд нийт 159 нэгж талбарыг чөлөөлнө. Өнгөрсөн жил дахин төлөвлөлтийн хүрээнд 5900 айлын орон сууц ашиглалтад орсон нь хамгийн өндөр үзүүлэлт. Өмнө нь 1000-1500 айлын орон сууц ашиглалтад орж байсан. Ногоон орон сууцны төслийн хүрээнд 5.6 га газар чөлөөлсөн. Үүнээс 1.2 га газарт ногоон орон сууцны зураг төслийн ажил хийсэн” гэв.
Хотын дарга дэд төвүүдийг түшиглэн нийгмийн бүтээн байгуулалт хийх, мөн орон сууцжуулах бодлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг онцолж байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.