СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-20

🔴Д.Амарбаясгалан: Монголын иргэн бүр хувьцаа эзэмшигч байх ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан 1,072 хувьцаатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "1,072 хувьцаатай холбоотой асуудлаар УИХ-аас тогтоол гарч, Засгийн газарт үүрэг өгсөн. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэн 1,072 хувьцаа эзэмшигч хэзээ болох асуудал. Хувьцаа эзэмшигч нар ногдол ашгаа хэзээ хүртэх гэх мэт асуудал судлагдаж байна.

гэсэн зөвлөгөөг хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд өгч байгаа. Жил бүр ногдол ашгаа тогтмол авч байх нөхцөл рүү орох нь зөв гэж үзэж байна.

Засгийн газраас уг асуудлыг эцэслэж шийдвэрлээгүй байна. Учир нь 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 1,072 хувьцааг мөнгөжүүлэх ажлыг зохион байгуулж, ахмадуудын хувьцааг худалдаж авч, оюутнуудад сургалтын төлбөрт тооцох зэрэг алхмуудыг хийсэн. Энэ нь цаашдын шийдвэр гаргах байдалд нөлөөлж байна. Тэгэхээр иргэдийг хохироохгүй байх шийдвэрийг нэг мөр гаргана" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.