СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Годон гутал лизингээр зарна" гэх зар нийтэлж, иргэдээс 28 сая төгрөг залилсан иргэнийг илрүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Фейсбүүк цахим сүлжээнд "Алтанчимэг Энхчимэг" нэртэй хаяг ашиглаж, орон нутгийн олон гишүүнтэй фейсбүүк группүүдэд "Годон гутал лизингээр зарна" гэх зар мэдээ нийтэлж, 31 удаагийн үйлдлээр иргэдээс 28.000.000 төгрөгийг залилсан хэргийг 33 настай "Э" гэгч үйлдсэнийг цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Дээрх этгээд нь гутал худалдан авах гэсэн иргэдийн урьдчилгаа төлбөрийг хууль бус онлайн покерын дансанд шилжүүлүүлж цэнэглэлт хийлгэн тоглож, иргэдийг хохироосон байна.

Тус этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Увс аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. 

Иймд иргэд та бүхэн цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.