СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕПГ-т хүргүүлээгүй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Нүүрсний” гэх хэргийн шалгалтын хүрээнд “Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Төмөрбаатарын Аюурсайхан, Нанзадын Наранбаатар нарын УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэж үзэн тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа” хэмээн АТГ-ынхан өнгөрсөн мягмар гарагт хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн билээ.

Түүгээр ч зогсохгүй зарим цахим хуудсанд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал Улсын ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлсэн тухай ч нийтлэх болсон.

Тэгвэл АТГ-ынхан уг саналаа ирүүлсэн, эсэхийг УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаныхнаас тодруулахад “АТГ-аас нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа боловч албан ёсоор санал ирээгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар мөрдөх байгууллагаас санал өнөөдрийн байдлаар прокурорын байгууллагад гаргаагүй байна” гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
124.158.107.35

мөнхбатыгаа бас зайлуулаач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.