СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-16

🔴LIVE: Б.Баттөмөр: АТГ-аас шалгалт явуулаад Нүүрсний хулгайтай холбоогүй гэдгийг маань баталсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа 17 хүнд багтсан УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа. УИХ-ын ээлжит бус сонгууль энэ намар болох гэж байгаа эсэх болон хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа хэргийнх нь талаар лавлалаа. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

-УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь дэмжлэг УИХ-ын тарах ёстой. Тарахаар асуудал байгаа юм бол доо. 

МАН-ын өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаанд удахгүй дүн тавих гэж байна. Санхүү, эдийн засаг, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхтэй холбоотой ямар зүйлүүд хийсэн юм гэдэг Засгийн газрын тайланг сонсох ёстой. 

Нүүрсний хэрэгт холбогдуулан намайг шалгаж байгаа гэхэд би балмагдсан. Олон сувгаар хандсан, надтай холбоотой юу ч байгаагүй. АТГ-аас нэг сарын хугацаанд шалгаад "холбогдолгүй" гэсэн бичиг ирүүлсэнд талархаж байгаа. Ер нь бол иргэний мэдээллээр шалгасан юм билээ. Одоогийн нийгэмд хардагддаггүй, сэрдэгдэггүй хүн ч гэж байхгүй болж дээ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.