СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

58 хуш, 40 нойтон нарс бэлтгэсэн хүнийг цагаатгасныг Дээд шүүх хэрэгсэхгүй болгов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутгаас хууль бусаар мод бэлтгэсэн хэрэгт холбогдсон Б.Мөнхбаярт холбогдох хэргийг Улсын дээд шүүх өчигдөр хэлэлцэн эцэслэн шийдвэрлэлээ.

Тэрбээр 2022 оны тавдугаар сард тус сумын нутаг дахь Хойд уртын ам гэх газраас Сибирийн зулзгана хуш 58, нарс 40-ийг бэлтгэн Улаанбаатар хот руу оруулах гэж явахдаа хууль сахиулах байгууллагынханд саатуулагдсан байна. Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мөнхбаяр нь “Портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 87.2 сая гаруй төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон аж.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүх уг хэргийн өнгөрсөн оны аравдугаар сард хэлэлцээд шүүгдэгч Б.Мөнхбаярыг хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруутайд тооцож, нэг жил зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэсэн байна. Гэтэл Сэлэнгэ аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр цагаатгасан аж. Үүнийг прокурор нь эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандсанаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг өчигдөр хүчингүй болголоо.

Өөрөөр хэлбэл, иргэн Б.Мөнхбаярыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг, Хойд уртын амнаас зулзаган хуш 58, нарс 40 ширхэгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэн “Портер” загварын автомашинаар тээвэрлэж, байгаль экологид 87.2 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, уг хэргийг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3.8 сая гаруй төгрөг болон байгаль экологид учруулсан хохирлыг улсын орлого болгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн байсан аж. Гэтэл Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн уг хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгажээ.

Тус аймгийн прокурорын газраас Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн Улсын дээд шүүхэд эсэргүүцэл гаргасны дагуу хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн Б.Мөнхбаярыг цагаатгасан магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээс түүнд оноосон ялыг хэвээр үлдээлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.69.88

Би хуш хашаандаа урвуулах гэж мөн олон жилийг үзэж байна . 15нас хүр, байгаа хуш маань 1м чөолоогүй байна Мөн их хөдөлмөр орсон л доо Гэтэл Байгалаас. Эй хайран хуш Бурхан мод л гэдэг дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.