СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-03-15

ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг засаж, тохижуулав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаа, Аж ахуй, хангамж үйлчилгээний албанаас Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг шинэчлэн засварлаж, тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгчээ.

Тус тасагт эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэн, сахиурт зориулсан өрөөний зай талбайг нэмж, агаар сэлгэлтийг сайжруулжээ. Мөн сахиурууд ар гэрийнхэнтэйгээ харилцах эргэлтийн цонх, хаалганаас гадна эмчлэгч эмчтэй харилцах хаалга, ариун цэврийн өрөө бүхий стандарт шаардлага хангасан аюулгүй орчныг бүрдүүлэн өгчээ.

Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг засаж тохижуулснаар үйлчлүүлэгч, түүний ар гэрийнхэн, сахиур болон эмч, эмнэлгийн ажилтан хоорондын мэдээлэл солилцох эргэх холбоог нэмэгдүүлж нээлттэй, шуурхай ажиллах боломж бүрдэх юм. Түүнээс гадна Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэн болон сахиурууд эмнэлгийн нийтийн эзэмшлийн талбайд байрлаж,  дотоод орчны эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байсан асуудлууд ийнхүү шийдвэрлэгджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.