СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-15

🔴LIVE: УИХ-ын дөрвөн гишүүн МАН-ын гишүүнчлэлээсээ түдгэлзжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

МАН авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд нь дахин МАН-аас аливаа шатны сонгуульд нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй, албан тушаал хашихгүй гэдэг зохицуулалтыг дүрэмдээ оруулсан. Тус дүрмийн хүрээнд өнөөдрийн байдлаар УИХ-ын дөрвөн гишүүн Монгол ардын намын гишүүнчлэлээсээ түдгэлзжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-Монгол ардын нам өөрсдөө санаачилга гаргаж XXX их хурлаараа намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан. Энэ нь улс төрийн албан тушаалтнууд нь авлига албан тушаалтны гэмт хэрэгт холбогдоод сэжигтнээр татагдсан тохиолдолд нэг сарын хугацаанд намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх өргөдлөө өгөх эрхийг олгож байгаа. Харин нэг сарын хугацаанд түдгэлзэх өргөдлөө өгөөгүй тохиолдолд намын хяналтын байгууллага хуралдаж, намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх нэгдэх удаагийн арга хэмжээг авна. Хоёрдугаарт, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд нь дахиад МАН-аас аливаа шатны сонгуульд нэр дэвшихгүй , улс төрийн дэмжлэг авахгүй, албан тушаал хашихгүй гэдэг зохицуулалтыг намын дүрэмдээ оруулж өгсөн. Энэ дүрмийн заалт хэрэгжээд явна.

Өнөөдрийн байдлаар энэ дүрмийн өөрчлөлт орсноос хойш, надад байгаа мэдээллээр 20 гаруй намын гишүүн намынхаа гишүүнчлэлээс түдгэлзсэн байгаа. Сүүлийн үед улс төрийн өндөр албан тушаалтан сэжигтнээр татагдаж, хууль шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа асуудалд ч намын дүрмийн заалт мөн адил хүчин төгөлдөр хэрэгжинэ. гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.