Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нүүрсний хулгайд шалгагдаж байгаа 17 хүний нэрийг зарласан дотор таван УИХ-ын гишүүн байгаагийн нэг нь Н.Наранбаатар юм. АТГ-аас өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэр Н.Наранбаатар нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барина гэсэн. Өөрийн гэм буруутай эсэх дээр ямар тайлбар хэлэхийг сэтгүүлчид танадлаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-АТГ-т нэг удаа очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Дараа нь зарим материалыг аваачиж өгсөн. Мөрдөн байцаах ажиллагаанд саад хийж болохгүй гэсэн гарын үсэг зурсан учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. АТГ-аас миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлсэн нь ямар ч үндэслэлгүй гэдгийг л хэлмээр байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Прокурорнь худлаа хуцаад байна уу хулгайч нь хуцаад байна уу
Үндэслэлгүй юм бол прокурорыг шүүхэд өгөөч Хулгайч аа хулгайч аа