СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-15

🔴LIVE: Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцсэний дараа захирамж гаргаж шийднэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЦХХХ-ны сайд Н.Учрал нар мэдээлэл өгч байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Монгол улсын хэмжээнд 300 мянган төрийн албан хаагчтай. Нийт ажиллах хүчний 18 хувийн төрийн албан хаагч бүрдүүлж байна. Засгийн газраас төрийн албан хаагчдын тоог багасгах бодлого барьж ажиллана. Төрийн албыг илүү чадварлаг, цомхон болгох олон улсын жишигт нийцүүлнэ.  

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайханы өргөдлийг хэлэлцсэн. УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулах бичгийг хүргүүлсэн. Ойрын өдрүүдэд ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцсэний дараа Ерөнхий сайдын захирамж гарч, албан ёсоор чөлөөлнө.

Мөн өнөөдөр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Энэ талаарх мэдээллийг салбарын сайд илүү дэлгэрэнгүй мэдээлнэ.

Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийн асуудлыг Засгийн газрын түвшинд асуудал болгон тавьж байгаа. Үүнтэй холбогдуулан БХБ-ын сайд Ц.Даваасүрэнд ерөнхий сайд албан даалгавар өгсөн. Өнгөрсөн хугацаанд нийтийн эзэмшлийн зориулалттай байсан талбайд барилга байшин барих зөвшөөрлийг өгсөн эрх мэдэлтний нэрсийн жагсаалтыг гаргаж, ЗГ-т танилцуулах, олон нийтэд мэдээлэх, алдаа дутагдлыг засаж залруулах, цаашдаа давтагдахгүй байх үүрэг чиглэлийг өглөө.

УБ-ын хэт төвлөрөл, дэд бүтцийн хүрэлцээ муутайгаас болоод төвлөрлийг бий болгох нөхцөл бий болсон. Сургууль эмнэлэг, цэцэрлэгийн гадна талбай буюу ногоон байгууламж, хүүхдийн спортын талбайнуудыг их хэмжээгээр барилгажуулах ажил өнгөрсөн хугацаанд хийгдээд ирсэн. Эдгээр асуудлыг эмхэлж цэгцлэх, гаргасан алдаа дутагдлыг арилгах зорилгоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.