ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа нүүрсний хэрэгт холбогдож, улмаар яллагдагчаар татагдсан гэх мэдээлэлд ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар тайлбар өглөө.
ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар:
-2021 оноос эхлээд намайг гүтгэж эхэлсэн. Цар тахлын үед хилийн тээвэртэй холбож ярьж эхэлсэн. Миний хувьд зарчим бариад ажиллаж байгаа нь зарим хүмүүст таалагддаггүй юм шиг байгаа юм.
Сүүлийн үед намайг болон миний гэр бүлийн хүнийг нүүрсний хэрэгтэй холбогдуулсан мэдээлэл их гарч байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль хяналтын байгууллагаас намайг нүүрсний хэрэгт холбогдуулж байцаасан, шалгасан нэг ч зүйл байхгүй. Асууж, байцаалт аваагүй байж яллагдагчаар татаад явдаг бол тэр л биз. Надад ийм асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Манай эхнэрийг Б.Батдөлийн хэрэгтэй холбож тайлбарлаад байгаа. Бид хоёр 30 гаруй жил төмөр замтай холбоотой амьдарч байна. Манай эхнэрийг хуурамч гарын үсэгтэй холбогдуулан нэг удаа байцаасан. Тэрнээс нүүрсний хэргээр шалгасан зүйл байхгүй. Намайг харлуулах гэж эхнэрийг маань холбож байна гэж ойлгож байна. Энэ нийгэм, төрд шударга ажиллая гэдэг зарчмаа цаашид ч барьж ажиллана. Улс төр, сонгууль ойртоод ийм мэдээлэл гарч байна уу даа гэж ойлгож байна. Миний ах дүү нарт нүүрсний компанитай битгий хэл портер машинтай хүн ховор гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.