СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-15

🔴LIVE: УИХ-ын гишүүн Т.Доржханд: Түүхэн шийдвэр гаргах үүрэг бүхий хаврын чуулган эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

2023 оны хаврын чуулганаар тогтолцооны өөрчлөлтийг хийж авлига, хулгайтайгаа тэмцэх түүхэн шийдвэр гаргана гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Монгол Улсын түүхэнд үлдэх эргэлтийн чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Хөгжлийн банкны түр хорооны асуудал яригдаж байна. Нүүрсний хэрэгт ч гэсэн хариуцлагын асуудал яригдана гэж бодож байна. Хамгийн чухал зүйл бол энэ удаагийн хаврын чуулганаар 30 жилийн хугацаанд бий болсон авлига, хулгайчтай тэмцэх тогтолцоог өөрчлөх асуудал шийдэгдэнэ. Монгол улсын парламентын түүхэн дэх хамгийн хүнд үе гэж харж байна. Хэдхэн нөхрийг шоронд явуулснаар энэ асуудал шийдэгдэнэ гэж бодохгүй байна.

Авлига, хулгайтайгаа тэмцэх түүхэн шийдвэр гаргах чуулган эхэллээ гэж хэлж болно. Засаглалын тогтолцоогоо бэхжүүлж авах шаардлага тулгарч байна. Бид 30 жилийнхээ алдааг засахын тулд улс төржилтөө хойш тавьж эх орныхоо төлөө нэгдэж нийлэх цаг нь болсон. Энэ нь ҮХНӨ, парламентын гишүүдийн тоог хоёр дахин нэмэх, нэг тойрог болгох асуудал, том бүтээн байгуулалтыг хийж чадах эсэхээс хамаарна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.