СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүхэд итгэх итгэлийг энэ хаврын чуулган нэмэгдүүлж чадах уу

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

УИХ энэ хавар авлигын эсрэг томоохон эрх зүйн шинэчлэлт хийсэн хуулиудыг “үйлдвэрлэнэ” гэдгээ зарлалаа. Бас авлигын, тодруулбал, нүүрсний, Хөгжлийн банкны зэрэг хэрэгт холбоотой гишүүдийн асуудал яригдана. Энэ утгаараа, авлигын эсрэг “аймаар” чуулган болох төлөвтэй байна. Гэхдээ нэг том асуудал бий.

Ингээд сайн сайн хууль гаргаад л байдаг. Гэтэл тэр бүхэн хэрэгжих итгэл үнэмшил хэр байна вэ. Сүүлд ил болсон авлига, албан тушаалын хэргүүд дээр мөрдөх байгууллага, прокурорууд хэр чадлаараа ажиллаад байгаа нь анзаарагдах болсон. Харин шүүх?!

Саяхан, юм. 

Ер нь тэгээд “...Шүүгч, улстөрч, бизнесмэн гурав хамт сууж байгаад л бусдад “татгалзахын аргагүй санал” тавьдаг” гэсэн мэдээлэл ч яригдаад удлаа. “Татгалзахын аргагүй санал” гэдэг нь дарамт, шантааж гэсэн л үг шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө, 2023 оны гуравдугаар сарын 9-нд  Дээд шүүх Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцжээ.

Б.Баттүвшин нь ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байхдаа, Ш.Эрдэнэболдын “Онгиболд” компаниар дамжуулж, зээл авах шаардлага хангаагүй “Монгол фермер” төслийг дэмжиж, дээрх төсөлд 1 550 000 000 төгрөгийн санхүүжилтийг өгч, нөгөө хоёртойгоо хамт уг мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байгаа юм.

Гэтэл уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дарьсүрэн “...Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгочихжээ. Тиймээс Дээд шүүх “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй” гэж үзээд  шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. .

Б.Дамдин-Очир

"Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7038)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.