СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

П.Наранбаяр: Саарал ус ашиглах дэд бүтэц нь байхгүй гээд больж байсан шүү дээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр өөрийн албан ёсны хаягнаас "Машин угаалгын газруудад цэвэр усаар машин угаахыг хориглоно" гэсэн мэдээлэл тавьсан. 

Мэдээллийн дагуу тодруулахад, машин угаалгын газруудад саарал ус ашиглах шаардлага тавихаар БОАЖЯ ажиллаж байгаа юм байна. Харин энэ талаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Саарал ус ашиглах нь зөв бодлого. Гэхдээ НИТХ дээр машин угаалгын газруудад саарал ус хэрэглүүлэх тухай яригдаад дэд бүтэц нь байхгүй гээд больж байсан. Шууд хориглочихоор угаалгын газрууд яах юм? Саарал усны крант нь бэлэн үү?" хэмээн асуужээ. 

Авто угаалгын газруудыг 2019 оны тавдугаар сар гэхэд саарал ус хэрэглээндээ нэвтрүүлэх шаардлагыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан тавьж, хэрэгжүүлээгүйг нь хаах журам батлуулахаар 2018 оны 11 сард шийдвэрлэсэн ч дэд бүтэц нь бэлэн бишийн улмаас энэхүү журам цуцлагдаж байжээ. 

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ямар дэд бүтэц дээр тулгуурлан энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэх гэж байгааг бүгдээрээ харах үлдэж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.