СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нүүдлийн соёл иргэншлийг хамтран судлах, сурталчлахаар талууд тохиролцжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Гадаад харилцааны сайд бөгөөд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЮНЕСКО-ын Туркийн үндэсний комиссын дарга Др.Проф. Өзал Огузтай уулзалт хийв.

Үндэсний комиссын дарга нар эртний түүх, соёлын өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг уялдуулж, нүүдлийн соёл иргэншлийг хамтран судлах, сурталчлах, соёлын өвийг дэлхийн өвд бүртгүүлэх чиглэлээр туршлага солилцож, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.

Тухайлбал, Монгол Улсад төвтэй Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нүүдлийн соёл иргэншлийг дэлхий дахинаа таниулах, сурталчлах, “Нүүдэлчдийн түүх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энто спорт зэрэг ижил төстэй үндэсний уламжлал, зан заншлаа сурталчлан өвлүүлэх, ЮНЕСКО-ын Дэлхийн биет болон биет бус өвд бүртгүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болов.

Мөн ирэх онд тохиох Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Чингис хаан” музейн сан хөмрөгийг баяжуулах, нүүдлийн соёл иргэншлийн тухай судалгааны бүтээл гаргах чиглэлээр хамтран ажиллах манай саналыг дэмжиж буйгаа Др.Проф. Өзал Огуз онцолж, ойрын хугацаанд үр дүн гаргаж ажиллахаа нотлов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.