СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-14

🔴АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн:

-Нэр бүхий УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байгаа. Зарим гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүсэж байна.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын халдашгүй байдал, бүрэн эрх мөрдөн шалгах ажиллагаа явуулахад саад учруулж байна гэж үзэж, эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-т хүргүүлж байна.

Ж.Мөнхбат гишүүний хувьд эрүү үүсгэж, яллагдагчаар татагдсан. 2022 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөөгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өөрөө гаргасан байгаа учраас бүрэн эрхийг түдгэлүүлэх асуудлыг оруулаагүй, УИХ-аар өөрийнх нь гаргасан хүсэлтээр шийдэгдэх байх гэж харж байгаа" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.