"Нүүрсний хулгай" гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн Монгол улсын хилээр нэвтэрсэн 11 мянган тээврийн хэрэгслийн мэдээллийг устгасан талаар мэдээлэв.
Тэрбээр, Нүүрсний хулгайн хэрэг сүүлийн 10 гаруй жилийн хугацааны асуудлыг шалгаж байгаа учир нэлээн хугацаа орж байна. Гашуунсухайтын боомтоор Монгол улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэл дээр хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 11 мянган тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан зөрчил тогтоогдсон гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
11 мянган тээврийн хэрэгслийг ямар байгууллага, хэн устгасныг мэдэж болно оо доо, бүрхэг юм ярьцгааж, таавар таалгаж талцуулж байх хэрэг байна уу. Ямарч гэсэн хилийнхэн бүртгэдэг байх ёстой, тэд нар бас устгасан байна гэж баймгүй.