"Нүүрсний хулгай" гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг:
-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн бүлэг орд газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК нар нүүрс тээвэрлэх, олборлох, борлуулах, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт, барилгын ажил гүйцэтгэх, тендер сонгон шалгаруулах ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгож, хахууль авсан, мөнгө угаасан хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг ажлын хэсгээс явуулж байна. Одоогийн байдлаар ажлын хэсэгт хэрэг бүртгэлийн 25, мөрдөн байцаалтын 17 нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Энэ хугацаанд хил хамгаалах байгууллага, Гааль, АТҮТ-ийн албан тушаалтнууд нь хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн. Үүний хариуд хахууль авч, ачаа тээврийн C зөвшөөрөл олгохдоо хахууль авсан нийт 42 яллагдагчид холбогдох гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлсэн.
Өнгөрсөн хугацаанд нийт 85 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд үүний 48 нь нийтийн албан тушаалтан байна.
Үүнд:
Өнөөдрийн байдлаар найман яллагдагч цагдан хоригдож байгаа. Улсын хилээр гарахыг хязгаарласан 41 яллагдагч байна гэх тоон мэдээллийг өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.