СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Д.Батбаатар: Нүүрс тээврийн тендер авлигын сэдэл үүсгэж болзошгүй учир зогсоох ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нүүрс тээврийн тендер будилаантай, хууль бус явагдаж байгаа талаар Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар мэдээлэл хийв. 

Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар:

-Шинэ төрлийн авлигын сүлжээ үүсэх вий гэдгээс болгоомжилж өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлаж байгаа юм. "Тавантолгой" ХК нүүрсний уурхайгаас тээвэр хийхэд тендер зарлаж оролцдог болж байгаа. Гэтэл тус тендерийг худалдан авах ажиллагааны газар зарлаж байгаа юм. Тээврийн салбар нь бие даасан том шинжлэх ухаан гэж хэлж болно. Зам тээврийн хөгжлийн яам гэдэг газар байхад Худалдан авах ажиллагааны газар Сангийн яам гээд оролцоо их байна. Тендерийн дээд хэмжээг тогтоож өгсөн нь энэ тендер будилаан үүсгэх вий гэдэг болгоомжлолыг төрүүлж байна. Ер нь бол тээврийн төлөвлөлтийг гаргаж байж тендер зарлах ёстой байдаг.

"Тавантолгой" ХК техникийн өгөгдлөө буруу өгсөн. Давхар чиргүүлтэй машин гэдэг нь нүүрс тээвэрлэлт дээр дэлхийд байхгүй ойлголт юм. Тэгэхээр байхгүй машин дээр тендер зарлагдах болчихоод байна. Энэ чинь машиныг дээр дээрээс нь давхарлаж явахыг хэлдэг. Манай улсад энэ төрлийн нэг л автомашин байгаа. 

Шинээр авлигын сэдэл үүсэж болзошгүй гэдэг хардлага байна. Тендер гэх энэ зүйлээ зогсоох ёстой гэж үзэж байна.

Манай улсад ачаа тээвэрлэдэг 490 компани байгаа. 29,507 тээврийн хэрэгсэл байгаагийн 22,431 "Тавантолгой" чиглэлд явдаг. С зөвшөөрөл олгох асуудал нь урд хөршийн мэдэлд байдаг. 50 мянган ширхэг бичиг энэ жилийн тухайд ашиглагдана гэх тооцоог би гаргасан. Манай улс хэчнээн машин, хэдэн тонн нүүрс экспорлож байгаа гэдгээ тооцоолж, төлөвлөдөг байх ёстой. Мөн тээвэрчдийн явдаг байсан замын төлбөрийн мөнгө хаачсан бэ гэдгийг судалж үзэх ёстой гэж үзэж байна. 150-250 мянган төгрөгийг 11 жилийн хугацаанд авсан. Миний судалж үзсэнээр 600-гаас дээш тэрбум төгрөг болж байгаа юм. Тэр мөнгө хаачсан нь мөн л тодорхойгүй байгаа учраас үүнд олон нийт, сэтгүүлчдийн анхаарлыг татах үүднээс шүгэл үлээж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.