СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-12-03

Энэ долоо хоногт бүх нутгаар хүйтний эрч чангарна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Өнөө маргаашдаа уулархаг нутгаар ялимгүй цас орж, бүх нутгаар хүйтний эрч чангарч хүйтэн жавартай байна.

 

2018 оны 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  Энэ сарын 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас, 6-нд зарим газраар, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. . Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.