Сүүлийн өдрүүдэд Amedia гэх цахим хуудаснаас нийгмийн сүлжээнд “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 150 гаруй сурагч, багш нарт дайныг сурталчлах Эр зоригийн хичээлийг зохион байгууллаа”…гэсэн мэдээлэл түгээсэн.Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дараах тайлбарыг өгчээ.
Боловсрол, шинжлэх ухааны яам нийт ерөнхий боловсролын сургуулиас тодруулахад ийм арга хэмжээ зохион байгуулаагүй гэсэн хариуг ирүүлсэн бөгөөд ОХУ-ын ЭСЯ ч мөн ийм арга хэмжээ зохион байгуулаагүй юм байна. Мөн энэ чиглэлээр бүх боловсролын байгууллагад зөвлөмж өгч ажилласан гэж тус тайлбарт дурджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.