СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд иргэдээс санал авчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос хуулийн төслийг танилцуулах, хэлэлцүүлэх, иргэд олон нийтээс санал авах уулзалтыг Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад 2023 оны 03 сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулагджээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Ганбаатар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцож, иргэд, даатгуулагчид, ажил олгогчдын төлөөллийн сонирхсон асуултуудад хариулт өгсөн байна.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Ганбаатар ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрт хамааралтай нийгмийн хамгийн чухал суурь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, саналыг нь авч хуульд тусгах тул уулзалт-хэлэлцүүлэгт оролцогчдыг идэвхтэй оролцохыг хүсжээ.

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаарх танилцуулгыг Ажлын дэд хэсгийн гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга А.Хишигбаяр хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулсан байна.

Уулзалтын үеэр иргэдээс хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжихтэй холбоотойгоор төслийн 9.1 дэх заалтад туссан Тэтгэврийг өвлөх эрхийн тухай, хүнд нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарах талаар, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх эсэх талаар, нийгмийн даатгалын шимтгэл тооцон авах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын талаар, тэтгэврийн итгэлцүүрийг жил бүр шинэчлэх талаар болон инфляцын түвшингээр тэтгэвэр нэмэгдүүлэх талаар асуулт асууж, саналаа илэрхийлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нааяа
1 жилийн өмнө
64.119.18.252

Эрхэм гишүүнтэй шууд холбогдож нэг хэлэх санаа байна. Яаж холбогдох уу?

Батбаяр
1 жилийн өмнө
66.181.191.109

7 биш 5 жилийн дундажаар тооцуулах юу болж бна. орж бгаа юмуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.