"IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжинг хоёрдугаар сарын 14-ний өдөр цагдан хорьсон. Түүнийг үргэлжлүүлэн хорих саналаа прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлээд байсан юм.
Эрүүгийн тухай хуулийн 18.19-2.2 дахь хэсэгт зааснаар “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр, хоёрдугаар сарын 14-ний өдөр О.Мөнхжинг яллагдагчаар татаж, цагдан хорьсон юм.
Прокурорын байгууллагаас түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд ирүүлээд байсан бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хэлэлцэж, түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.