СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Сумъяабазар: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн санхүүгийн асуудлаар ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулах хэрэгтэй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав.

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 88 хувьтай байжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын эдийн засгийн форум зохион байгуулах хүрээнд бэлтгэл ажлыг хангаж байна. Урьдчилсан байдлаар тус форумд хотын 34 дарга, Элчин сайдын 24 яам, олон улсын байгууллагуудын суурин 16 төлөөлөгч, зохицуулагч, 25 аж ахуйн нэгж, байгууллага, нийт 100 төлөөлөгч оролцохоо мэдэгджээ.

Хотын дарга гүүрэн байгууламжуудын ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаас тодруулахад “Зайсангийн хос гүүр, Наадамчдаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх /Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох/ гүүрэн байгууламж, Шар хаднаас Гачуурт хүртэлх гүүрэн байгууламжийн ажил гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн” гэсэн юм.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг 1993 онд хувьчилсан бөгөөд ойр орчмынх нь газрууд жилээс жилд хумигдаж, олон давхар орон сууц баригдах болсон. Мөн тус хүрээлэнд тоглолт зохион байгуулж, орлого олдог ч 49 хувийг эзэмшдэг нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй. Өнгөрсөн жил л гэхэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтод нийслэлээс багагүй хөрөнгө зарцуулсан юм. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.