СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-03-13

Татвар төлөхөөс зайлсхийсэн ОХУ-ын иргэнд хоёр жил хорих ял оноожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Валестия” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан ОХУ-ын иргэнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 09-10-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, шийдвэрлэжээ.

Тодруулбал, шүүхээс ОХУ-ын иргэн С нь “Валестия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн 2014-2019 оны хоорондох татвар ногдох орлогоос нийт 223 сая төгрөгийн их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, улмаар дээрх мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор гадаад улсууд руу байнга шилжүүлэн мөнгө угаасан байна. 

Иймд Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1.18.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцон хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан данснаас 445.9 сая төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.