СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаан номд орсон хар сүүлт зээрийн төөрсөн янзагыг сүрэгт нь нийлүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ойролцоох "Талст дөл ХХК”-ийн жонш боловсруулах үйлдвэрийн хашаанд хар сүүлт зээр байна гэсэн мэдээллийг иргэнээс Их нартын байгалийн нөөц газарт энэ сарын 10-ны өдөр ирүүлжээ.

Мэдээллийн дагуу Их нартын байгалийн нөөц газрын ажилтнууд очиж хоёр хоног тандалт, ажиглалт хийсэн байна. Улмаар тус баяжуулах үйлдвэрээс урсан гарч буй бохир уснаас ундаалж байсан Монголын улаан номд орсон нэн ховор  хар сүүлт зээрийн янзагыг нутгийн иргэдтэй хамтран тороор барьжээ. Янзагыг тээвэрлэн Их нартын байгалийн цогцолборт газрын хар сүүлт зээр нутагладаг хэсэгт хүргэж, суллан тавьжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.