Авлигын хэрэг нь шүүхээр нотлогдож, шийдвэр гарсан ч сумын Засаг даргын ажлаа хийж байгаа түүний хууль бус ажиллагааны талаар иргэн Б.Дэшигсүрэн мэдээлж байна.
Иргэн Б.Дэшигсүрэн:
-Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганболд 2021 оны зургаадугаар сарын 2-нд авлига авсан нь тогтоогдсон. Тэрбээр зургаан сар шоронд байсныхаа дараа давж заалдах шатны шүүх хурлаар орсон. Шүүх хурлаар Д.Ганболд, н.Дэшигсүрэн, н.Батаа нарын хэрэг нь мөрдөн байцаалтад буцах шаардлагатай гэж үзсэн. Гэтэл Засаг дарга Д.Ганболд буцаж ажлаа хийж эхэлсэн. 2021 оны арваннэгдүгээр сараас 2023 оны хоёрдугаар сарын 6-ныг хүртэл ажлаа хийсэн.
Тухайн өдөр болсон шүүх хурлаар “Хэрэг хийсэн нь тогтоогдсон” гэсэн. Нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилээр хасаж, 15 сая төгрөгийн торгууль ноогдуулсан. Гэвч хүүхэд нь 18 нас хүрээгүй учир ийн торгоно гэсэн шүүхийн шийдвэрийг би хардаж байна. Би энэ асуудлаар Шүүхийн ёс зүйн хороонд өргөдөл гаргана.
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан дүрмэндээ өөрчлөлт оруулж, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон бол баг, сумын Засаг дарга ч хийхгүй гэж хэлсэн. Хэрэв ийм хүн байвал ажлаас нь халж, шалгуулна гэсэн. Гэвч үүнийг тоодоггүй. Сумын Засаг дарга Д.Ганболдыг Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар өмгөөлж, хаацайлдаг. Авлигын хэрэгт холбогдсон Засаг даргын сумыг Улсын тэргүүний анхан шатны намын хороогоор шалгаруулсан.
Иймд Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргыг ажлаас нь чөлөөлөхийг хүсэж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.